Таны утас
Шалгаж байна…
Хамгийн найдвартай арга
- 1Утасныхаа залгах хэсэгт *#06# гэж бичнэ
- 2EID гэсэн урт дугаар гарч ирвэл таны утас eSIM дэмждэг
- 3Зөвхөн IMEI гарвал eSIM дэмждэггүй
Хятад, Хонгконгоос авсан iPhone-ийн ихэнх нь eSIM-гүй (2 физик SIM-тэй) байдаг. Мөн операторт түгжээтэй утсанд гадны eSIM ажиллахгүй.
Ихэвчлэн дэмждэг утаснууд
iPhone XR, XS болон түүнээс шинэ
Samsung Galaxy S20 болон шинэ, Z Flip, Z Fold, Note 20
Google Pixel 3 болон шинэ
Xiaomi, Huawei, Oppo зэрэг брэндийн зөвхөн зарим загвар дэмждэг — *#06# аргаар шалгаарай