Солонгосын eSIM
Өмнөд Солонгос даяар ажиллана.
5G / 4G
Зөвхөн дата
Энэ улсын багц удахгүй нэмэгдэнэ.
Анхаарах зүйл
Хоног нь Солонгост сүлжээнд холбогдсон мөчөөс эхэлнэ
Явахаасаа өмнө Wi-Fi-тай газар суулгана
Дуудлага, мессеж ажиллахгүй — зөвхөн дата
Нэг утсанд суулгасны дараа өөр утас руу шилжүүлэх боломжгүй
Хэрхэн суулгах вэ?
- Төлбөр баталгаажмагц QR код, суулгах заавар "Миний eSIM" хэсэгт болон имэйлээр очно.
- Явахаасаа өмнө Wi-Fi-тай газар: Тохиргоо → Үүрэн холбоо (Cellular) / SIM удирдлага → eSIM нэмэх → QR уншуулна. iPhone-д нэг товшилтоор суулгах товч бас бий.
- Очсоныхоо дараа: үндсэн SIM-ийн датаг унтрааж, eSIM-ээ асааж, Дата роуминг-ийг асаана.
- Интернэт орохгүй бол APN-ээ оруулаад утсаа унтрааж асаана.
Интернэт орохгүй бол юу хийх вэ?
- eSIM нь мобайл датаны үндсэн шугамаар сонгогдсон эсэхийг шалгана.
- eSIM-ийн Дата роуминг асаалттай эсэхийг шалгана.
- Онгоцны горимыг асаагаад буцааж унтраана.
- Сүлжээний операторыг гараар сонгоно.
- APN-ийг гараар оруулаад утсаа унтрааж асаана.
Болохгүй бол eSIM-ээ бүү устгаарай — чатаар бичвэл тусална.
Анхаарах нөхцөл
- eSIM ашиглахаасаа өмнө монгол SIM-ийнхээ дата роумингийг унтраа — эс бөгөөс оператор тань роумингийн төлбөр тооцож болно.
- Богино хугацаанд их хэмжээний дата (удаан видео, том файл татах, hotspot) хэрэглэвэл оператор хурдыг түр бууруулж болно.
- Сүлжээний хурд, 4G/5G нь тухайн газрын хамрах хүрээ, утасны загвар, барилга, цаг агаараас хамаарна.