Нэвтрэх
Вьетнам

Вьетнамын eSIM

Вьетнам даяар ажиллана.

4G / 5G Зөвхөн дата
Энэ улсын багц удахгүй нэмэгдэнэ.
Анхаарах зүйл
Хоног нь Вьетнамд сүлжээнд холбогдсон мөчөөс эхэлнэ
Явахаасаа өмнө Wi-Fi-тай газар суулгана
Дуудлага, мессеж ажиллахгүй — зөвхөн дата
Нэг утсанд суулгасны дараа өөр утас руу шилжүүлэх боломжгүй
Хэрхэн суулгах вэ?
  1. Төлбөр баталгаажмагц QR код, суулгах заавар "Миний eSIM" хэсэгт болон имэйлээр очно.
  2. Явахаасаа өмнө Wi-Fi-тай газар: Тохиргоо → Үүрэн холбоо (Cellular) / SIM удирдлага → eSIM нэмэх → QR уншуулна. iPhone-д нэг товшилтоор суулгах товч бас бий.
  3. Очсоныхоо дараа: үндсэн SIM-ийн датаг унтрааж, eSIM-ээ асааж, Дата роуминг-ийг асаана.
  4. Интернэт орохгүй бол APN-ээ оруулаад утсаа унтрааж асаана.
Интернэт орохгүй бол юу хийх вэ?
  1. eSIM нь мобайл датаны үндсэн шугамаар сонгогдсон эсэхийг шалгана.
  2. eSIM-ийн Дата роуминг асаалттай эсэхийг шалгана.
  3. Онгоцны горимыг асаагаад буцааж унтраана.
  4. Сүлжээний операторыг гараар сонгоно.
  5. APN-ийг гараар оруулаад утсаа унтрааж асаана.

Болохгүй бол eSIM-ээ бүү устгаарай — чатаар бичвэл тусална.

Анхаарах нөхцөл
  • eSIM ашиглахаасаа өмнө монгол SIM-ийнхээ дата роумингийг унтраа — эс бөгөөс оператор тань роумингийн төлбөр тооцож болно.
  • Богино хугацаанд их хэмжээний дата (удаан видео, том файл татах, hotspot) хэрэглэвэл оператор хурдыг түр бууруулж болно.
  • Сүлжээний хурд, 4G/5G нь тухайн газрын хамрах хүрээ, утасны загвар, барилга, цаг агаараас хамаарна.
Утас маань тохирох уу?10 секундэд шалгах